ОРОЙ ЭЧНЭЭ

Нягтлан бодох бүртгэл /өдөр орой эчнээ / хөтөлбөрөөр сургалт явуулдаг.

“Нягтлан бодох бүртгэл” мэргэжилтний тодорхойлолт

Мэргэжилтний зориулалт

Мэргэжилтэн нь бүх төрлийн өмчийн хэлбэрийн аж ахуйн нэгжийн санхүү, татвар,  даатгалын газар, төрийн захиргааны болон төсвийн байгууллагад нягтлан бодох бүртгэл, дотоодын болон хөндлөнгийн хяналт, бүртгэл-санхүүгийн удирдлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн гүйцэтгэнэ.

Мэргэжилтэнд тавих шаардлага:

Мэргэжилтэн нь ерөнхий болон мэргэжлийн суурь боловсролыг сайтар судалж эзэмшсэн, мэргэжлийн бэлтгэл сайтай, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай, бүртгэл хяналтын ажлын хөгжлийн дагуу мэргэжлээ байнга дээшлүүлж байдаг, шинжлэх ухааны ололт амжилт, компьютер болон микропроцессорын техник хэрэгслийг бүрэн ашиглаж чаддаг, хөдөлмөрийн зохион байгуулалт, хүнтэй ажиллах ажлын арга барилыг эзэмшсэн, өөрийн мэргэжлийн эрхэлж буй албан үүрэгтэй холбогдсон асуудлыг бие даан болон санал боловсруулж шийдвэрлүүлэх чадвартай, иргэний өндөр соёлтой, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажилладаг боловсон хүчин байвал зохино.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг:

Мэргэжилтэн нь  дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, төр засгийн бодлого, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг ханган ажиллахын тулд дараах мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай.

  • Шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг;
  • Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, бодлого-төлөвлөлт, бизнесийн эрх зүй, маркетинг, санхүү-зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний арга зэрэг мэргэжлийн суурь мэдлэг;
  • Мэдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах, нягтлан бодох бүртгэлийн түгээмэл зарчим, санхүүгийн бүртгэл, аудитын олон улсын болон үндэсний стандарт, бүртгэлийн технологи ажиллагаа, мэдээллийн систем, санхүүгийн болон удирдлагын тайлан гаргах, тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж дүгнэлт өгөх;
  • Үйлдвэрлэлийн зардлыг төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах, хэлбэлзэлд шинжилгээ хийж тайлагнах, үйлдвэрлэл, борлуулалтын зохистой хэмжээг судалгааны аргаар тогтоох, мэдээллийг удирдлагын зориулалтаар боловсруулж ашиглах;
  • Санхүүгийн ба удирдлагын бүртгэлийн тайланг шалгаж хүлээн авах, дотоодын ба хөндлөнгийн хяналт хийж дүгнэлт гаргах;
  • Бизнесийн эрх зүй, татвар, даатгал, нийгмийн халамжийн төлбөр тооцоо, тайлагналын систем;
  • Бүртгэлийн ажилтны ёс зүй, үүрэг хариуцлагын талаар зохих мэдлэгийг мэргэжлийн өндөр түвшинд судалсан байвал зохино.