НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

СанДС-ийн цахим номын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд номын сангийн LIB4U PC цогц програм хангамжийг үйлчилгээндээ нэвтрүүлэн, онлайн үйлчилгээ /онлайн үйлчилгээ, лавлагаа, захиалга, ном олголт, сунгалт гэх мэт / үзүүлэн ажиллаж байна.Үүнд:
•    LIB4U PC програмд 1938 төрлийн 8000 гаруй ном бүртгэн коджуулсан;
•    Номын сангийн каталог цэгцтэй, хайлтын ажиллагаа нь хялбар;
•    Номын санд үйлчлүүлж байгаа уншигчид оюутны болон уншигчийн соронзон үнэмлэхтэй;
•    Сургуулийн номын санд байгаа электрон каталогид сургуулийн дотоод сүлжээгээр холбогдон өөрийн хүссэн номоо хайлт хийж захиалан уншиж байна;
Мөн номын санд Мэргэжлийн сонин сэтгүүлүүд
•    Санхүүгийн мэдээ,
•    Мэргэшсэн нягтлан бодогч,
•    Төрийн мэдээлэл,
•    Хэрэглээний стандарт,
•    Ub post,
•    Business times,
•    Mongolian economy.
Өдөр тутмын сонингууд
•    Өнөөдөр,
•    Өдрийн сонин,
•    Зууны мэдээ,
•    Үндэсний шуудан сонингуудыг захиалдаг байна.