БАКАЛАВР

Манай сургууль:
Дараахь хөтөлбөрүүдээр сургалт явуулдаг.
Үүнд:
  • Санхүү эдийн засаг;
  • Банкны эдийн засаг;
  • Нягтлан бодох бүртгэл;
  • Хүний нөөцийн менежмент;
  • НББ өдөр /орой, эчнээ/ хөтөлбөрүүдээр бакалаврын сургалт явуулдаг.

“Санхүү эдийн засаг” мэргэжилтний тодорхойлолт

Мэргэжлийн тодорхойлолт:

“Сан” дээд сургуулиар Санхүү эдийн засаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, суралцагсдын чанарыг үнэлэх албан ёсны баримт мөн.

Мэргэжилтний зориулалт:

Бакалаврын боловсролтой “Санхүү эдийн засаг” нь бүх шатны санхүүгийн салбарын удирдах болон гүйцэтгэх ажилтан, гаалийн болон албан татварын улсын байцаагч, аж ахуйн бүх төрлийн нэгжийн удирдлага, санхүүгийн менежер, түүнчлэн эрдэм шинжилгээ  судалгааны ажил үүргийг эрхлэн гүйцэтгэнэ.

Мэргэжилтэнд тавих шаардлага:

Бакалаврын боловсролтой “Санхүү эдийн засаг” мэргэжилтэн  нь (цаашид мэргэжилтэн гэнэ) ерөнхий болон мэргэжлийн суурь боловсролыг бүрэн гүнзгий судалсан, мэргэшлийн хэрэглээний арга зүй, удирдах ажилтны арга барилыг эзэмшсэн, мэргэжлийн дагуу эрхэлж буй албан үүрэгтэй холбогдсон асуудлаар бие даан санал боловсруулах, шийдвэрлүүлэх чадвартай, иргэний өндөр соёлтой, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажилладаг боловсон хүчин болон төлөвших ёстой.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг:

Мэргэжилтэн нь шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн зүй тогтол, дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, түүнчлэн төр засгийн залгамж бодлогыг хэрэгжүүлж  ажиллах шаардлагыг хангахуйц дараах мэдлэгийг (мэдлэг нь “Дээд боловсрол”-ын тухай МУ-ын хууль болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан холбогдох заавар журамд заагдсан стандарт мэдлэг байна.) эзэмшсэн байна.Үүнд:

  • Бакалаврын боловсролтой мэргэжилтний зайлшгүй эзэмшвэл зохих шинжлэх ухааны ерөнхий мэдлэг;
  • Эдийн засгийн онол, санхүүгийн болон мөнгөний онол, маркетингийн болон менежментийн үндэс, стратегийн болон бизнесийн төлөвлөлт, санхүүгийн болон удирдлагын бүртгэл, санхүүгийн шинжилгээ, корпорацийн санхүү, татварын онол, тогтолцоо, төсөв, төсвийн санхүүжилт, валют, санхүүгийн харилцаа, санхүүгийн менежмент зэрэг хичээлийн мэргэжлийн суурь мэдлэг;
  • Сонгон суралцах хичээлийн суурь мэдлэг;

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар, дадлага:

  • Аж ахуйн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах;
  • Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санхүүгийн талаас нь удирдах;
  • Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны бүртгэл, шинжилгээний ажлыг гардан хийх;
  • Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, үр дүнгээр нь авах арга хэмжээний төсөл боловсруулах;
  • Албан татварын хуулийг сурталчлах, гаалийн болон татварын хяналтыг явуулж хэрэгжүүлэх;
  • Төсвийн зарлага, санхүүжилтийг тооцооны аливаа хэлбэрээр хийх;
  • Санхүүгийн салбар дахь олон улсын хэмжээний өөрчлөлт, шинэчлэлийг үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэглэх;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх;

 

Бакалаврын зэрэг олгох эчнээ хөтөлбөрүүд

Жил бүр дор дурдсан хэлбэрээр оюутан элсэнэ.

  • Эчнээ (алсын зайн, орон нутгийн)
  • Бямба гаргийн эчнээ анги

Энэхүү сургалтанд эдийн засгийн бус дээд, санхүү эдийн засгийн дунд боловсролд суралцах боломжтой. Суралцах хугацаанд үзэж судлах материал, ном сурах бичиг үнэгүй.

Хөтөлбөрийн зорилгоБизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах орчин үеийн системтэй мэдлэгийг тулгуурлан хөгжүүлэх сургалтыг зохион байгуулахад оршино.

Хөтөлбөрийн зорилтуудАжил олгогч, суралцагчдын эрэлт хэрэгцээ болон эдийн засаг, бизнесийн орчныг ажиллагаандаа тусгах, оюутнаа мэргэжлийн ёс зүйтэй “зөв” хүн болгоход чиглүүлж, гадаад зах зээлд гарч ажиллах суурийг тавих нь урт хугацааны зорилт, сургалт суралцагчдын хэрэгцээ шаардлагад тохирсон зөвлөгөө мэдээллээр тасралтгүй хэмжээнд хүргэх, тэдний сурах орчныг хамгийн таатай байлгах нь хөтөлбөрийн зорилт юм.

Элсэлтийн бодлогоЖил бүр эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журмыг захирлын тушаалаар ажил явуулах тусгай шаардлагын дагуу элсэгчид нь дээд боловсролтой байх болон сургалтын хэлбэрээс хамааран элсэлтийн тоог тогтооно.   Хөтөлбөрийн бямба гаригийн  эчнээ ангид жилд 2 удаа удирдлага, иргэдийн хүсэлтээр хөдөө орон нутагт эчнээ сургалтын салбар нээж болно.

Суралцах мэргэжил
1. Нягтлан бодох бүртгэл
Бямба гаргийн сургалт
Жил бүрийн 9-р сарын эхний бямба гариг, 3-р сарын сүүлийн бямба гаргаас эхлэх ба нэг улиралд 12 бямба гараг байна. 09:00-19:30 цагт хичээллэнэ.

Орон нутгийн эчнээАймаг орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтээр нээгдэх тул хичээлийн  дараагийн улирал нь 5 сараас багагүй хугацааны дараа байна.

Сургалтын төлбөр

1 кредитэд оногдох төлбөрийн хэмжээг жил бүрийн 7 сард сургуулийн удирдах   зөвлөл тогтоож, нийтэд зарлана.

Хөтөлбөрийн ажилтнууд

Багш, ажилтны нэр Албан тушаал Эрдмийн цол
З. Ундраа Хөтөлбөрийн эрхлэгч Дэд профессор
Д. Ариунзаяа Хөтөлбөрийн ажилтан Магистр

Холбоо барих

З. Ундраа дэд профессор

Эчнээ хөтөлбөрийн эрхлэгч

Өрөө №303

Утас 976-300346

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Бямба

08.00-18.30