ТАНИЛЦУУЛГА

Сан Бизнесийн Сургууль

Сан сургууль нь 1998 онд байгуулагдаж, Санхүү, Банк, Бүртгэл, Хүний нөөцийн менежмент гэсэн 4 хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Сан гэдэг нэр хосолсон утга агуулгыг илэрхийлдэг.

Тухайлбал:

  • Шинжлэх ухааны агуулгаараа мэдлэгийн хуримтлал буюу мэдлэг-чадвар-дадлын ховор хослолыг эзэмшсэн хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх;
  • Оюун санааны шинжлэх ухааны агуулгаараа сэтгэлийн гэгээрэл буюу хүмүүнлэг, сэтгэлийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх гэсэн агуулгыг илэрхийлж өгсөн нэр юм.

Өнөөдөр Сан сургуулийн нэрээр овоглосон олон зуун шилдэг төгсөгчид улсын болон хувийн секторт үр бүтээлтэй ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Улсын баяр наадмын түрүү бөх, Эрдэмтэн, шилдэг бизнесменүүд төрөн гарсан.

Манай сургууль сургалтын орчин, сургалтын хөтөлбөр, цахим сургалт, профессорын баг, оюутны орлцоо, хамтран ажиллагсадын хамтын ажиллагааг тасралтгүй сайжруулан ажиллаж байна. Үүний үр дүнд 2014 онд Сан сургууль Америкийн бизнесийн сургуулиуд, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн жинхэнэ гишүүн сургууль болсон. Гишүүн сургууль болсноор  оюутнуудад  олон давуу талууд бий болж байна.

Тухайлбал, шилдэг оюутнууд:

  • Америкийн бизнесийн сургуулиудад шилжин суралцах;
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах;
  • Америкийн зах зээл дээр ажиллах гээд боломж, давуу талууд бий болж байна.

Ингэснээр бид дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын менежментийг Монгол улсын дээд боловсролын хөрсөнд нутагшуулж, залуу үеийг өндөр боловсролтой болоход үнэтэй хувь нэмэр оруулж байна.