Сан Бизнесийн сургуулийн 2017 оны элсэлтийн бүртгэл эхэллээ.

Сан Бизнесийн сургуулийн 2017 оны элсэлтийн бүртгэл эхэллээ.

159
0
SHARE

Олон улсад хөтөлбөрөөрөө магадлан итгэмжлэгдсэн Сан Бизнесийн сургуулийн онцлог, давуу талууд :

  • Мэргэжлийн хэрэгцээ шаардлагын дагуу боловсронгуй  болгосон чанартай сургалтын хөтөлбөрөөр суралцана.
  • Америкийн болон олон улсын бизнесийн сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана.
  • Сургуулийн диплом өндөр хөгжсөн улс орнуудын хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах баталгаа болно.

Манай сургуульд суралцсанаар:

  1. Зорилгоо тодорхойлж, сурах чиглэлээ эрхэм болгож, сурах арга барил эзэмшсэн байна.
  2. Хариуцлагатай, ёс зүйтэй, багаар ажиллах чадварыг эзэмшиж манлайлалд суралцана.
  3. Манлайллын үндэс зарчмыг судалж, өөрийн онцгой хэрэгцээ, үнэт зүйлстэй уялдуулснаар та цаг хугацаанд нь шаардсан үр өгөөжийг богино хугацаанд бий болгож чаддаг болно.
  4. Манлайллын сургалт нь өөрсдийнх нь зан чанарт буй манлайлал, түүнийг шинээр нээж танихад нь тусалж, улмаар ажлын байранд энгийн бэлэн маягтаар гарамгай хэрэгжүүлж чадах шинэ мэдлэг, ур чадварыг олгоно.
  5. Мэргэжээрэй мэргэшсэн, сэтгэлийн боловсрол эзэмшсэн хүмүүнлэг болсон байна.
  6. Монгол эх орон, монгол үндэстэн, монгол бахархлыг үнэт зүйлсээ болгосон байна.
  7. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, зөвлөгөө өгөх чадварыг эзэмшсэн байна.

Суралцах хөтөлбөрүүд:

Бизнесийн удирдлагын бакалавр

  • Санхүү, банкны хөтөлбөр-  Өдөр, Орой /2.5- 3 жил / , Эчнээ /2.5 жил/
  • НББ, татварын хөтөлбөр- Өдөр, Орой /2.5- 3 жил / , Эчнээ /2.5 жил/
  • Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр- Өдөр, Орой /2.5- 3 жил / , Эчнээ /2.5 жил/

Бизнесийн удирдлагын магистр

  • Санхүү, банкны хөтөлбөр- Орой, Эчнээ /1,5- 2 жил/
  • НББ, татварын хөтөлбөр- Орой, Эчнээ /1,5- 2 жил/
  • Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр- Орой, Эчнээ /1,5- 2 жил/

Хөтөлбөрүүдийн зорилго

Орчин үеийн санхүү, банк, татвар, нягтлан бодох бүртгэл менежментийн онол, арга зүйг судалж, практикт хэрэгжүүлэх, удирдлагын оновчтой шийдвэр гаргах, мэдлэг чадвар эзэмшүүлэхэд оршино.

 Хөтөлбөрүүдийн давуу тал

Санхүү банкны хөтөлбөрөөр суралцсаны давуу тал:

  • Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох,  тайлан тэнцэл, санхүүгийн үзүүлэлтүүдэд анализ хийж, санхүүжилтийн , хөрөнгө оруулалтын  ажлын капиталын шийдвэрүүд гаргах
  • Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, үнэлэх, эрсдэлийг удирдах
  • Санхүүгийн арга хэрэгслүүдийг оновчтой хослолыг тооцоолж санхүүгийн шийдвэр гаргах
  • Санхүүгийн зах зээл дээр байгууллага төлөөлөх
  • Санхүүгийн хяналт, шалгалт хийх
  • Бүх төрлийн аж  ахуйн нэгж байгууллагууд болон төсөвт байгууллагуудын санхүүгийн албанд ажиллах боломжтой.

Нягтлан бодох бүртгэл, татварын НББ хөтөлбөрөөр суралцсаны давуу тал:

  • Бүх төрлийн аж  ахуйн нэгж байгууллагууд болон төсөвт байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн албанд ажиллах
  • Татвар, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр  их дээд сургуульд болон сургалтын төвүүдэд багшлах
  • Хөрөнгийн үнэлгээ хийх
  • Сангийн яам болон татвар, аудитын байгууллагад ажиллах боломжтой.

Хүний нөөцийн менежмент хөтөлбөрөөр суралцсаны давуу тал :

  • Бүх төрлийн аж, ахуйн нэгж, байгууллагууд болон төсөвт байгууллагуудын хүний нөөцийн албанд ажиллах
  • Хүний нөөцийн менежментийн мэргэжлээр  их дээд сургуульд болон сургалтын төвүүдэд багшлах
  • Байгууллагуудын менежментийн болон хүний нөөцийн менежментийн чиглэлээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг боломжтой.

Элсүүлэх нөхцөл:

Ерөнхий шалгалтын оноо:  400 болон түүнээс дээш

Шалгалт:  Математик, Нийгмийн ухааны мэдлэг, Англи хэл

Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж Сан Бизнесийн сургуулиас олгосон хяналтын тоонд багтсан элсэгчдийг 07.01-30-ны хооронд  бүртгэж суралцах эрхийн бичиг олгоно.

Элсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • ЕШ-ын дүнгийн тодорхойлолт
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар
  • 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг
  • Сургалтын төлбөр төлсөн баримт /төрийн сангийн зээл, тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцах бол холбогдох бичиг баримт/ зэрэг болно.

Та бүртгүүлэхдээ дараах линкээр бүртгүүлэх боломжтой. Мөн манай сургууль дээр ирж бүртгүүлж болно.

https://docs.google.com/forms/d/1AjBvjlU6kQRhcTkJjwsQqg3QYj-fbwldTpc8dClVaC0/edit?usp=sharing_eil&ts=592e518f

Манай хаяг: Баруун 4 зам, модны 2, хороолол өгсөх замд

Холбоо барих утас: 11300346, 99191199,99118902, 89511777

Таныг Сан Бизнесийн сургуульд олон улсын хөтөлбөрөөр суралцахыг урьж байна.

NO COMMENTS

LEAVE A REPLY